Доод зовхи татахаар нүдний цацраг үрчлээ арилах уу?
Доод зовхи татах мэс засал нь суларч унжсан доод зовхийг татаж үрчлээ арилгах мэс засал юм. Гэвч доод зовхи татуулснаар нүдний эргэн тойрны буюу нүдний цацраг үрчлээ хамт арилдаг талаар хүмүүс их асуудаг. Доод зовхи татахаар нүдний цацраг үрчлээ арилах уу? Доод зовхи татууллаа гээд нүдний цацраг үрчлээ их багасдаггүй. Доод зовхи татах мэс засал нь нүдний доод сормуус дагуулан зүсэлт хийж доод зовхины унжсан арьс, өөхлөлтийг арилгадаг мэс засал юм. Мөн доод зовхыг давхар чангалж бэхэлдэг. Энэхүү мэс заслаар доод зовхины үрчлээ тэнийж, өөхлөлт багасдаг. Мөн инээхэд гардаг нүдний цацраг үрчлээ нимгэн бол дан ботоксоор, үрчлээ гүн бол ботокс филлер 2-г хамтад нь хийлгэж байж үрчлээ арилдаг.