Хөхний товч гаргах мэс засал
Хөхний товч гаргах мэс засал нь хөхний товч дотогш шигдэн толгой ил биш(хөхний толгойгүй) тохиолдолд хийгддэг мэс засал юм. Энэ нь ганц гоо зүйн талын асуудал бус эрүүл мэнд талдаа том асуудалтай тул заавал эмчлүүлэх шаарпдагатай. Гэвч хөхний толгой гаргах мэс засал хийлгэсэн ч эргээд шигдээд орчихгүй байгаа? хэмээн санаа зовинох хүмүүс нилээн олон байдаг. Үнэхээр хөхний толгой гаргах мэс засал хийлгэсэн ч эргээд шигдээд орчих болов уу? Хөхний толгой гаргах мэс заслын дараа хөхний толгойг хөдөлгөөнгүй тогтоож зүүдэг. Үүнийгээ сайн зүүж гамаа сайн барьвал эргээд жихэгдэн орохгүй. Энэхүү мэс засал нь хөхний толгойн хэсэгт зүсэлт хийж, хөхний толгойн доор байрлах шөрмөс мэт эдийг зүсэж бэхэлэх аргаар хийгддэг. Хөхгий толгойг дотор талаас нь татаж буй булчинг тасалснаар хөхний товч аяндаа гараад ирдэг. Мэс заслын дараа эмчийн заавраар гам сайн барьвал эргэн сэдрэнэ гэж санаа зовинох шаардлагагүй болно. Тиймээс санаа зовлтгүйгээр мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай. Хөхний ...