Сайн үйлсийн аян She's гоо сайхны эмнэлэг

She's гоо сайхан мэс заслын эмнэлэг нь 2009 оноос хойш сайн үйлсийн аянд нэгдэн ажилласаар ирсэн. Уг сайн үйлсийн аян маань Зовхи нь их хэмжээгээр унжсанаас болж үзэгдэх орчин багасан, нүд харахад бэрхшээлтэй болсон хэдий ч амьдралын нөхцөл боломжгүйгээс мэс засал хийлгэж амжаагүй хүмүүст үнэгүй мэс засал хийсээр ирсэн билээ. Харин энэ удаагийн сайн үйлсийн аянд зөвхөн Монгол хүмүүсийг хамруулахаар зорилт тавин ажиллаж байна. Үүнд · Зовхи хэт их унжилттай хүмүүс · 65-аас дээш насны ахмадууд(насны хувьд уян хатан байж болно) · Амжиргааны түвшин доогуур хүмүүс · Дээрх нөхцлийг хангасан хүмүүсд нүдний дээд зовхи татах мэс заслыг үнэгүй хийнэ. · 2 талын онгоцны тийз, мөн зочид буудлын төлбөрийг бусан хотын захиргаанаас гаргана. · Нүдний дээд зовхины хагалгаа гэдэг нь зовхины унжсан арьсыг авч, нүдний харагдах байдлыг тэлж өгдөг. · Уг мэс засалд орохоос өмнө Монгол талдаа эмнэлгийн үзлэг хийлгэж, шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг мо...