Posts

Showing posts with the label #филлер #жирэмсэнхүнфиллертариулжболдогуу?

Жирэмсэн эмэгтэй лазерт орж болох уу?

Image
      Саяхан нэг жирэмсэн үйлчлүүлэгч маань лазер эмчилгээнд орж болох талаар зөвлөгөө авсан.     Жирэмсэн эх лазер эмчилгээ хийлгэж болох уу? Урагт ямар нэгэн нөлөө бий болов уу?           Жирэмсэн эхчүүд нүүрэндээ лазер эмчилгээ хийлгэхэд зүгээр байдаг.      Лазер нь зөвхөн нүүрний арьсанд хийгддэг тул урагт бол ямар нэгэн нөлөө үзүүлнэ гэж санаа зовинохгүй байж болно. Хөхүүл эхчүүд ч лазер эмчилгээ хийлгэж болно.            Гагцхүү эхо эмчилгээ, хэт авиан долгион ашигласан төхөөрөмж бүхий эмчилгээ хийлгэх нь урагт нөлөө үзүүлж болох тул болгоомжлох хэрэгтэй.

Жирэмсэн хүн хамрын филлер тариулж болдог уу?

Image
  Жирэмсэн хүн ч филлер тариулж болдог Филлер тарилга нь зөвхөн тариулсан хэсэгтээ л байрладаг учраас гэдсэн дэхь хүүхдэд ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй. Гэсэн хэдий ч төрсний дараа хийлгэхийг зөвлөж байна. Яагаад гэхээр эмийн нөлөөнөөс бус филлер тариулах үйл явцад ураг айх, цочирдох магадлал байдаг. Жирэмсэн эхийн хувьд хичнээн эрсдэл багатай гэсэн ч аль болох төрсний дараа хийлгэх нь зүйтэй. Хийлгэлээ ч гэсэн төрсний дараа биеийн байдлаас хамаараад филлер тарилга хурдан шингэх магадлалтай тул биеийн байдал тогтворжсоны дараа хийлгэх нь илүү үр дүнтэй.   Филлер тарилга хийлгэхээр хараагүй болох, бүр цаашлаад амь насанд аюултай гэж санаа зовдог хүмүүс байдаг. Энэ нь тунг нь хэт ихдүүлснээс үүдэн судас дарагдах эсвэл судасыг хатгавал үүсч болох эрсдэлүүд юм. Харин She's гоо сайхны эмнэлэг нь аюулгүйгээр тарих боломжтой 'Cannula' буюу мохоо үзүүртэй зүүг ашигладаг. Хамгийн чухал нь олон жилийн туршлагтай мэргэжлийн эмчид хандвал аюулгүй мөн өндөр үр дүнг олж авах боломжтой. ...