Давхраа улам жижигрээд байвал давтан оёулах шаардлагтай юу?

Давхрааны зураас нь улам арилсанаас болж давтан хагалгаанд орох хүсэлтэй хүмүүс бидэнд их ханддаг. Зовхины арьс унжсанаас болж оёулсан давхраа яваандаа улам гарч арилах нь бий. Мөн нүдээ байнга нухаснаас болж зовхины арьс унжих, аль эсвэл цаг хугацааны эрхээр зовхины арьс сулрах тохиолдол ч цөөнгүй. Хэрвээ зовхи тань унжаад байвал таны өөрийн давхраан дээр зүсэлт хийж зөвхөн унжсан арьсыг авсанаар нүдний хэлбэр засагдах болно. Давхрааны давтан мэс засал хийлгэхээсээ өмнө эхлээд шалтгаанаа зөв тодорхойлох хэрэгтэй. Давхрааны зураас нарийсах юм уу давхраа гарах, мөн давхрааны зураас жижигрэх тохиолдолд эхлээд шалтгааныг нь олох нь хамгийн чухал юм. Түүний дараа өөрт тохирсон мэс заслын аргыг сонгосноор олон дахин давтан мэс засалд орох шаардлаггүй болно. Анх удаа биш давтан мэс засал учраас илүү сайн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч хийлгэх нь зүйтэй. Тийм ч учраас та бүхэн заавал олон жилийн туршлагтай мэргэжлийн эмчид хандаарай.