Posts

Showing posts with the label #гоосайхан

Лазерт орвол сэвх нөсөө толбо 100% арилах уу?

Image
Toning лазер нь арьсны нөсөө толбо арилгах үр дүнтэй. Энэхүү лазерийг курсээр тууштай хийлгэх нь хамгийн чухал байдаг ч нөсөө толбоны лазерт орвол сайн арилах эсэх талаар хүмүүс их асуудаг. Лазерт орвол сэвх, нөсөө толбо 100% арилах уу?. Нөсөө толбо ор мөргүй арилах боломжгүй. Toning лазер нь нөсөө толбийг бага багаар бүдэгрүүлэн арилгадаг эмчилгээ юм. Мөн арьсыг хэт их гэмтээлгүйгээр лазердах нь маш чухал учраас лазеийн хүчдэлийн хэмжээг зөв тодорхойлж тодорхой давтамжтайгаар бага багаар лазердах нь зохимжтой. Долоо хоногт 1 удаагаар нийт 10 оролт нь 1 курс болдог тул курсээр эмчлүүлэхийг зөвлөж байна. 10 удаа орсоны дараа нөсөө толбоны дийлэнх нь арилсан хүмүүс байдаг ч бүдэгхэн үлдсэн хүмүүс ч байдаг. Энэ нь нөсөө толбоны хэр тод, нүнцгийгээс хамаардаг. Мөн тухайн хүний арьсны онцлогоос ихэвчлэн хамаардаг тул нэмэлтээр лазердуулах шаардлага ч гарах нь бий. Нөсөө толбо бүдгэрсний дараа цэвэрхэн арьсаа удаан хадгалахын тулд 10 орсоны дараа сардаа 1 нэмэлтээр орж байхыг зөвлөж байна. #...

Давхраа хийлгэсний дараа хэзээнээс массажанд орж болох вэ?

Image
      Нүдний мэс засалд орсон үйлчлүүлэгчид дунд нүүрэндээ массаж хийлгэх гэсэн юм хэзээнээс хийлгэж болох талаар ир олон асуудаг.     Давхраа, аль эсвэл зовхи татах гэх мэт нүдний мэс засалд орсоны дараа нүүрэндээ массаж хийлгэж болох уу? Хөндөхгүй юу?         Мэс засал хийлгэснээс хойш 2~3 долоо хоногийн дараанаас л нүүрэндээ массаж хийлгэж болно.      Харин хэт их хүчтэй массаж хийлгэлгүй аль болох нүд орчим хүрэлгүй, хөндөхөөргүй хөнгөхөн л хийлгэх хэрэгтэй. Шарх хөндөгдсөнөөр оёдол задрах аюултай тул маш болгоомжтой байх хэрэгтэй.         Ямарваа массаж болон арьс арчилгааг мэс заслаас хойш доод тал нь сарын дараанаас хийлгээрэй гэж захиж хэлмээр байна.     Мөн арьс арчилгаанд орохоосоо өмнө тухайн мэс засалд орсон эмнэлэг болон эмчээсээ зөвлөгөө авсаны дараа шийдэх нь хамгийн зөв шүү.