Давхраа хийлгэсний дараах хавдар, минийх л ер бууж өгөхгүй юм?

"Найзтайгаа давхараа хийлгэснээс хойш яг долоо хоног орчим болж байна. Бид 2 хоёулаа сэтэлгээтэй утсан давхараа оёуулсан. Найзын маань хаван бараг арилчихсан, гэтэл минийх яагаад ийм удаан хаван бууж байгаа юм бол?" Нэгэн ахлах сургуулийн сурагч ийнхүү санаа зовон асуусан байна! хаван буух явц өөр өөр байдаг уу? Ижил төрлийн хагалгаа хийлгэсэн хэдий ч үр дүн адил байдаггүй. Хүн бүрийн арьсны онцлог, биеийн онцлог өөр өөр байдаг тул мэс заслын дараах явц ч хүртэл өөр өөр байдаг. Үүнтэй адил ижил төрлийн утсан давхараа хийлгэсэн хэдий ч огт хавдаргүй хүмүүс байдаг, мөн зарим хүмүүс биеийн онцлогоос хамаараад удаан хугацаанд хавддаг хүн ч байдаг. Хагалгааны дараах хаван нь ихэвчлэн долоо хоногийн дотор буудаг ч тухайн хүнийхээ биеийн онцлогоос хамаарч бага зэрэг удаан үргэлжилдэг. Үүнд санаа зовох хэрэггүй. Найзтайгаа бие харьцуулахын оронд өөрийнхөө биеийг ойлгож, мэс заслын дараах эмчилгээндээ анхаарлаа хандуулаарай! Гэсэн ч та ихэв...