Давхраа оёулсны дараа хэзээнээс эхэлж жин тавьж болох вэ?

Давхраа оёулсны дараа нүд их хавддаг тул санаа зовдог хүмүүс маш их байдаг. Мөн давхраа оёулсны дараа хэзээнээс жин тавьж болох, хэзээ нүдний хавдар бууж өөрийн мэт давхраатай болох вэ? зэргийг хүмүүс маш их асуудаг. Тэгвэл бидний мэдэх халуун хүйтэн жинг хэзээнээс тавьж байж үр дүнгээ өгөх вэ? Давхраа оёулсны дараа 2 хоног хүйтэн жин тавьсны дараа 1 долоо хоног халуун жин тавихыг зөвлөдөг. Мэс заслын дараа цус тогтоож хавдуулахгүй гэж хүйтэн жинг, үүний дараа цусны эргэлтийг сайжруулж хаванг буулгах зорилгоор халуун жинг тавьдаг. Давхраа оёулснаас 1~2 долоо хоногийн дараа ерөнхийдөө хавдар бууж бага үл ялих бага хавдалт үлдсэн байдаг. Энэ мэтчилэн бага зэргийн хавдартай үедээ жин тавьхаас илүү гадуур алхах, хавдар хурдан буулгах хоол хүнс хэрэглэх нь үр дүнтэй. Давхраа оёулсны дараа хоёр нүдний хавдалт нь өөр өөр байх үед хүмүүс ихэвлэн давхрааг өөр өөр буруу оёчихсон байна, аль эсвэл хавдалт нь буухгүй ингээд тогтчих вий гэж их санаа зовдог. Хоёр...