Posts

Showing posts with the label #нүднийхагалгаа

Жартгар нүд, ширүүн харцыг зөөлөн болгох боломжтой юу?

Image
Жартгар нүд нь догшин, хурц харагдуулдаг Жартгар нүдээ зөөлөн харагдуулахыг хүсэж байвал нүдний сүүл хэсгийг засах мэс заслыг санал болгож байна. Нүдний сүүл хэсгийг засах мэс засал гэдэг нь нүдний доошоо болон арагшаа сэтлэгээг хослуулан нүдний сүүлийг доошлуулах мэс засал юм. Энэхүү мэс заслыг хийлгэснээр нүдний өргөн ба уртын хэмжээг тэлснээр нүдний харцыг зөөлөн болгож өгдөг. Мөн энэ мэс заслыг дангаар нь эсвэл давхраа оюулангаа хамт хийлгэснээр нүдээ бүхэлд нь өөрчлөх боломжтой юм.   Нүдний сүүл хэлбэржүүлэх мэс заслыг хүн бүр хийлгэх боломжгүй байдаг. Нүдний ерөнхий хэлбэр болон арьсны уян хатан байдлаас хамаарч мэс засал хийх боломжтой эсэх нь шийдвэрлэгдэнэ. Аюулгүй мөн сэтгэл ханамж, мэс заслын үр дүнг өндөр болгохын тулд мэргэжлийн гоо сайхны эмчээс хангалттай зөвлөгөө авч ярилцах нь хамгийн чухал юм. Зөвлөгөө авсанаар мэс засал хийх боломжтой эсэх, хэр үр дүнтэй болох зэргийг урьдчилан мэдэх боломжтой.