Манай багт шинээр орсон маш мундаг Монгол охин

Нямаа маань Монгол хүн ч гэлээ Солонгосоор эх хэл шигээ сайн ярьдаг учраас анх Cолонгос редактороор ажилд орж байлаа. Анх ажилд орсон цагаасаа авахуулаад маш олон үйл ажиллагаанд хамт оролцохоос гадна эмнэлгээс шинээр эхлүүлж буй чухал ажилуудад хүртэл бүгдэнд нь гар бие оролцсон юм. Нямаа маань шинэ ажилтан болохоор 'олон улсын том ажилуудад оролцох нь хүнд хэцүү биш байна уу?' гэж намайг асуух болгонд 'Зүгээрээ, мундаг сайн хийж чадахгүй ч гэсэн өөрийгөө сорьж үзмээр байна, би сайн хичээнэ ээ' гэж хэлдэг байсан юм. Түүний энэ их зориг заримдаа намайг сандаргах үе байсан ч эргээд бодоход хий дэмий зовинож байснаа ойлгосон юм. Нямаа маань ямар ч ажилд маш нухацтай хандаж, бүх анхаарлаа төвлөрүүлж нямбай хийж гүйцэтгэдэг. Хааяаа нэг зэмлүүлэх үедээ огтхон ч бууж өгөлгүй 'шинээр ингээд засчихлаа та дахиад нэг шалгаад өгөөч' хэмээн инээмсэглээд хийсэн ажлаа бариад ирдэг тийм гэгээлэг бас их хүчирхэг эмэгтэй. Тиймээс ч маш хурдацтайгаар өсөн дэвжиж ба...