Posts

Showing posts with the label #өөрийнмэтдавхраа

Өсвөр насныхан гоо сайхны мэс засал хэзээ хийлгэх тохиромжтой вэ?

Image
Өвлийн амралтыг угтан олон сурагчид бидэнд ханддаг. Гэвч өсч том болох үе тул өсвөр насандаа хийж болохгүй гоо сайхны мэс засал байдаг гэж та сонссон байх. Тэгвэл өсвөр үеийнхэн маань хамгийн их сонирхдог давхраа оёулах,нүдний сэтлэгээ зэргийг одоо хийлгэх нь тохиромжтой юу?   Гоо сайхны ямар мэс засал хийлгэж байгаагаас шалтгаалан тухайн мэс засал хийлгэх тохиромжтой үе нь  өөр өөр байдаг. Биеийн бусад эрхтэнтэй харьцуулахад нүдний хөгжил хурдан явагдаж дуусдаг тул өсвөр насандаа нүдний мэс засал хийлгэж болдог. Гэв ч бие, нүүрний ясанд өөрчлөлт орох мэс заслыг биеийн ясаа бүрэн бойжиж дууссаных нь дараа хийлгэх нь зүйтэй. Хамар болон эрүүний мөгөөрсний өсөлт нь удаан байдаг тул нүдний хагалгаа шиг эрт хийлгэхгүй байхыг зөвлөж байна.   Өөх тос соруулах, хөхний мэс засал нь өсөлтөнд саад учруулж болзошгүй юм. Бие махбодь өсөж, өөрчлөгдөхөд сөрөг үр дагаварт хүргэх тохиолдол олон байдаг тул энэ төрлийн мэс заслыг насанд хүрсэн хойно оо хийлгэх хэрэгтэй. Одоо үеийн өсвөр на...

Жартгар нүд, ширүүн харцыг зөөлөн болгох боломжтой юу?

Image
Жартгар нүд нь догшин, хурц харагдуулдаг Жартгар нүдээ зөөлөн харагдуулахыг хүсэж байвал нүдний сүүл хэсгийг засах мэс заслыг санал болгож байна. Нүдний сүүл хэсгийг засах мэс засал гэдэг нь нүдний доошоо болон арагшаа сэтлэгээг хослуулан нүдний сүүлийг доошлуулах мэс засал юм. Энэхүү мэс заслыг хийлгэснээр нүдний өргөн ба уртын хэмжээг тэлснээр нүдний харцыг зөөлөн болгож өгдөг. Мөн энэ мэс заслыг дангаар нь эсвэл давхраа оюулангаа хамт хийлгэснээр нүдээ бүхэлд нь өөрчлөх боломжтой юм.   Нүдний сүүл хэлбэржүүлэх мэс заслыг хүн бүр хийлгэх боломжгүй байдаг. Нүдний ерөнхий хэлбэр болон арьсны уян хатан байдлаас хамаарч мэс засал хийх боломжтой эсэх нь шийдвэрлэгдэнэ. Аюулгүй мөн сэтгэл ханамж, мэс заслын үр дүнг өндөр болгохын тулд мэргэжлийн гоо сайхны эмчээс хангалттай зөвлөгөө авч ярилцах нь хамгийн чухал юм. Зөвлөгөө авсанаар мэс засал хийх боломжтой эсэх, хэр үр дүнтэй болох зэргийг урьдчилан мэдэх боломжтой.