Posts

Showing posts with the label #busanmenge #menge #mengeawah

Том мэнгийг мэс заслын аргаар

Image
  Гар эсвэл хөл дээрээ төрөлхийн мэнгэтэй төрдөг хүмүүс бий. Ихэвчлэн том мэнгэнүүд их гүн бас бараан байхаас гадна үс ургачихсан тохиолдол ч цөөнгүй. Энэ мэтчилэн том мэнгийг лазер эмчилгээнээс илүү мэс заслын аргаар авах нь илүү үр дүнтэй байдаг.    Мэнгэ авах мэс засал нь лазераас ялгаатай нь мэнгэтэй хэсгийг авж арьсыг маш сайтар оёдог. Харин хэт том мэнгний хувьд нэг удаагийн мэс заслаар авах нь хязгаарлагдмал тул хэд хэдэн удаагийн мэс заслаар авдаг байгаа. Мэнгэ авах мэс засал нь мэнгэний мэнгэний тойргын хэмжээг багасгаж нүдэнд аль болох үл харагдахаар оёж гүйцэтгэдэг.  Нүүрний мэнгэ авхуулснаас хойш 5-7 хоног, биеийн мэнгэний хувьд 7-10 хоногийн турш өнжөөд нэг эмчилгээ хийлгэх шаардлагтай. Мөн мэнгэ том байх тусам эдгэрэх хугацаа урт байна. Тухайн хүний биеийн онцлогоос хамааран сорив бүдгэрч арилтал 1-6 сар гаран шаардагддаг. Мэс заслын дараа сориьны тосоо маш сайн түрхвэл үр дүн өндөр байх болно.