Toning лазерын сөрөг нөлөө юу вэ?
Арьсны нөсөө толбо арилгах үр дүнтэй toning лазер , Гэвч сөрөг нөлөө байдаг болов уу? Арьс гэмтэж хуурайшдаг гэсэн үнэн үү? Toning гэдэг нь арьсны гүн дахь нөсөө толбыг бага багаар арилгаж бүдгэрүүлдэг үйлчилгээтэй лазер юм. Арьсыг аль болох гэмтээлгүйгээр зөвхөн нөсөө толбонд нөлөөлж нөсөөг багасгадаг. Энэ үед хамгийн чухал нь лазерийн хүчдэл юм. Хүчдэлийг хэтэрхий их дээр нь тавьсанаас болж дараах шинж тэмдэгүүд илэрч болно Арьсан дээр т олбо үүсэх эсвэл арьс түлэгдсэн шинж тэмдэг илэрнэ. Арьсан дээрх толбо үүсэх гэдэг нь өмнө нь байсан толбо улам тод болохийг, харин арьс түлэгдэх гэдэг нь тухайн түлэгдсэн хэсгийн арьс цагаарч цайрахыг хэлнэ. Тиймээс лазер эмчилгээг өөрийн арьсандаа тохируулж мэргэжлийн эмчээр хийлгэх нь хамгийн чухал. Ерөнхийдөө бага хүчдэлээр олон удаа тууштай орох нь хамгийн аюулгүй байдаг. М өн хэт хүчдэлээр лазердвал арьсны хана гэмтдэг. Ийнхүү арьсны хана гэмтс...