Posts

Showing posts with the label #нөсөө_толбо_арилгах_лазер

Сэвхний лазерт заавал 7 хоногт 1 орох ёстой юу?

Image
  Toning laser нь сэвх арилгаж, арсны өнгийг сэргээж цайруулах үйлчилгээтэй. Энэхүү лазер хоорондын зай нь үндсэндээ 7 хоногт 1 удаа, нийт 10 оролт нь 1 курс болдог.     Гэвч 7 хоног болгон хийлгэх боломжгүй хүмүүс заавал 7хоногт 1 удаа орох юм уу? яг 7 хоног болгон ирж чадахааргүй бол яах вэ хэмээн асуудаг.         Сэвх болон нөсөө толбо буюу 'Меланин өнгө будаг' нь арьсны гүнд оршиж байдаг.     Энэ мэт арьсан дээрх толбонуудыг арилгахын тулд бага хүчдэлээр тогтсон хугацааны дагуу тууштай лазерт орох хэрэгтэй.         Анхнаасаа өндөр хүчдэлээр лазердвал арьсны хана гэмтэх магадлалтай.     Үр дүнгээ үзэхийн тулд лазер давтамжит хугацаагаа сайн барих нь чухал.         #Солонгосгоосайхныэмнэлэг #бусанэмнэлэг #солонгосэмнэлэг #үрчлээ #тарилга #гоосайхан #давхраа #бусан #пусан #пусанэмнэлэг #busan #pusan #solongosemneleg #solongosgoosaihan #solongosaylal #solongosmeszasal    

Лазер эмчилгээний дараа арьс хуурайшаад байх юм

Image
      Лазер эмчилгээ хийлгэсний дараа арьс их хуурайшсан нь ажиглагддаг. Яагаад хуурайшдаг бол?     Лазер эмчилгээ  өөрөө хүний арьсний чийгийг авчихдаг юм болов уу?         Лазердуулсаны дараа арьсны дулаан улам ихэссэнээр чийглэг багассан мэт санагдаж хуурайшсан мэдрэмж төрдөг.     Энэ нь өөрөө түр зуурын мэдрэмж бөгөөд лазердууллаа гээд арьс улам хуурайшна гэсэн ойлголт биш юм.     Бүх төрлийн лазер эмчилгээний дараа чийгшүүлэх тос маш сайн түрхэж, сальфеткан маск хөргөгчиндөө хийн хадгалаад хүйтнээр нь оройдоо тавих нь арьсийг хурдан тайвшруулах үр дүнтэй. #солонгос #гоосайхныэмнэлэг #пусанэмнэлэг #солонгосэмнэлэг #солонгосгоосайхныэмнэлэг #solongosemneleg

Нарны тосыг дотор байсан ч та түрхэх ёстой гэдгийг та мэдэх үү?

Image
  Одоо л нар тусаж зун шиг мэдрэгдэж байна. Улирал солигдож байгаа тул та арьсаа илүү анхаарч байх хэрэгтэй.  Олон хүмүүс нарны тосыг зун түрхдэг гэж мэддэг ч гэртээ байсан ч нарны тосыг түрхэх ёстой гэдгийг сайн мэддэгүй хүмүүс байдаг.  Ковидын улмаас агааржуулалтанд санаа зовж буй эдгээр өдрүүдэд бид цонхоо өдөрт хэд хэдэн удаа нээж, хаадаг бөгөөд ийм зүйл тохиолдоход хэт ягаан туяа аяндаа орж ирдэг. Тиймээс нарнаас хамгаалах тосыг дотор ч хамаагүй түрхэх нь чухал юм. Мөн гэрээсээ илүү гэрэлтүүлэг ашигладаг дэлгүүрт ажилладаг бол нарнаас хамгаалах тос  зайлшгүй шаардлагатай. Гэрэл нь таны арьсыг гэмтээж болзошгүй юм.  Нарнаас хамгаалах тосыг 4-5 цаг тутамд дахин түрхэж байх хэрэгтэй. Гэхдээ тослог арьсны хувьд тос нь батга үүсгэдэг тул чийгшил ихтэй нарнаас хамгаалах тосыг сонгохыг зөвлөж байна.