Posts

Showing posts with the label #зовхитатах

Залуу хүн нүдний доод үрчлээ арилгах мэс засал хийлгэх шаардлагтай юу?

Image
  Үе үе залуухан хэрнээ нүдний доод зовхиндоо үрчлээтэй, тэрэндээ санаа зовон манай эмнэлэг рүү холбогдох хүмүүс олон. Нүдний доод зовхинд их өөх хуримтлагдсанаар унжиж, үрчлээ үүссэн ийм тохиолдолд яамар арга хэмжээ авах ёстой талаар маш их асуудаг. Хөгшрөлтөөс үүдэлтэй зовхи унжилтанд зовхи татах мэс засал хийдэг. Гэвч залуу хүний зовхи унжсан тохиолдолд ч зовхи татах мэс засал хийлгэх шаардлагтай гэж үү?    Нас залуу хүмүүсийн нүдний доод зовхи тийм ч их үрчлээтээд байдаггүй. Харин нүдний доод зовхинд өөхжилт үүссэн байх тохиолдол олон. Нүдний доод зовхинд өөхжилт ихэссэнээр арьс дагаад унжсан байдаг. Энэ тохиолдолд доод зовхины өөх арилгах мэс заслаар асуудлыг шийдэх боломжтой юм. Харин өөхжилт биш бага зэрэг үрчлээ үүссэн зовхи бол 'New доод зовхи татах мэс засал' хийлгэх нь тохиромжтой.    'New доод зовхи татах мэс засал' нь нүдний доод сормуусны доогуур 1cm орчим жижиг зүсэлт хийж унжсан арьс болон үрчлээг татдаг. Нүдний доод зовхи татах мэс заслыг бодвол...