Хүмүүс яагаад зүсэлттэй давхраа оёулахаас айдаг вэ?

10 орчим жилийн өмнө давхраа оёх анхны арга нь зүсэлтгүйгээр оёх арга байсан юм. Олон жилийн өмнө давхраа хийлгэсэн ч одоо зовхи унжаад хийлгэсэн давхраа маань мэдэгдэхгүй болчихлоо гээд дахин давхраа оёулах хүсэлтэй хүмүүс олон байдаг. Гэвч гоо сайхны эмнэлэгт очоод зөвлөгөө автал зүсэлттэй давхраа хийлгэхыг санал болгосон ч зүсэлттэй давхраа хийлгэхээс айдаг хүмүүс олон. Хүмүүс яагаад зүсэлттэй давхраа оёулахаас айдаг вэ? Зүсэлттэй давхраа нь зүсэлтгүй давхраанаас илүү урт зүсэллттэй мөн илүү удаан эдгэдэгтэй холбоотой юу? Эсвэл дахин мэс засал хийлгэхэд илүү хэцүү болохоор уу? Зүсэлт хийлгэхээс айдаг болохоор? Зүсэлттэй давхрааны талаарх буруу ойлголтыг залруулах товчхон тайлбар хийе. Зүсэлтгүй давхраа ба зүсэлттэй давхрааны ялгаа. Ихэнх хүмүүс зүсэлтгүй давхраа нь энгийн, харин зүсэлттэй давхраа нь том мэс засал гэж ойлгодог. Энэ нь яг ч буруу биш ч гэлээ бага зэргийн ташаа ойлолт юм. Энэ 2 мэс заслын зөвхөн хийх арганд нь л ялгаа байдаг. Хэрэв та зүсэлтгүй давхраа хийлгэм...