Хүмүүс яагаад зүсэлттэй давхраа оёулахаас айдаг вэ?


10 орчим жилийн өмнө давхраа оёх анхны арга нь зүсэлтгүйгээр оёх арга байсан юм.
Олон жилийн өмнө давхраа хийлгэсэн ч одоо зовхи унжаад хийлгэсэн давхраа маань мэдэгдэхгүй болчихлоо гээд дахин давхраа оёулах хүсэлтэй хүмүүс олон байдаг. Гэвч гоо сайхны эмнэлэгт очоод зөвлөгөө автал зүсэлттэй давхраа хийлгэхыг санал болгосон ч зүсэлттэй давхраа хийлгэхээс айдаг хүмүүс олон. Хүмүүс яагаад зүсэлттэй давхраа оёулахаас айдаг вэ? Зүсэлттэй давхраа нь зүсэлтгүй давхраанаас илүү урт зүсэллттэй мөн илүү удаан эдгэдэгтэй холбоотой юу? Эсвэл дахин мэс засал хийлгэхэд илүү хэцүү болохоор уу? Зүсэлт хийлгэхээс айдаг болохоор? Зүсэлттэй давхрааны талаарх буруу ойлголтыг залруулах товчхон тайлбар хийе.



Зүсэлтгүй давхраа ба зүсэлттэй давхрааны ялгаа.
Ихэнх хүмүүс зүсэлтгүй давхраа нь энгийн, харин зүсэлттэй давхраа нь том мэс засал гэж ойлгодог. Энэ нь яг ч буруу биш ч гэлээ бага зэргийн ташаа ойлолт юм. Энэ 2 мэс заслын зөвхөн хийх арганд нь л ялгаа байдаг. Хэрэв та зүсэлтгүй давхраа хийлгэмээр байв ч, заавал зүсэлт хийх шаардлагтай нүдтэй тохиолдолд зүсэлттэй давхраа хийлгэснээр илүү өөрийн мэт давхраатай болох боломжтой. Таны зовхин дахь өөхний хэмжээ, зовхины зузаан, нимгэн, унжсан байдал зэрэгээс хамаарч мэс заслын аргыг тодорхойлдог.


 

Хэрэв та өөрт тохирохгүй мэс заслын аргыг сонговол яах вэ?
Өөрийн мэт давхраатай болохгүй магадлал өндөр. Мөн мэс засал хийлгэсний дараа давхраа эргээд гарах, эсвэл эсрэгээрээ давхраа оёулсан нь хэтэрхий мэдэгдэхээр давхрааны шугам гүн байх бөгөөд өөрийн мэт болоход хэтэрхий урт хугацаа шаардагддаг. Энэ нь мэс заслын дараах сөрөг нөлөө гэхээсээ илүүтэйгээр өөрт тохирсон мэс заслын аргыг сонгоогүйн улмаас үүссэх үр дагавар гэж хэлж болно. Давхар оёулах мэс заслын аргын талаар хангалттай зөвлөгөө авч, давхраа хийх аргын талаар тодорхой ойлголттой болсны дараа мэс засал хийлгэхийг зөвлөж байна. Үүний тулд өндөр туршлагтай гоо сайхны мэргэжлийн эмчид хандаарай.



Popular posts from this blog

Давхраа оюулсны дараа хэзээнээс эхэлж линз зүүж болох вэ?

Давхраа хийлгэсний дараа хавдар хурдан буулгах арга

Нүүр тураах тариа