Давхраа оюулсны дараа хэзээнээс эхэлж линз зүүж болох вэ?

 

Харааны линз зүүдэг хүмүүст давхраа оёулсны дараа ч гадуур гарахад линз зайлшгүй зүүх шаардлага гардаг. Линз зүүхийн тулд гараараа давхрааны оёдолтэй хэсэгт ч мөн адил хүрэхээс өөр аргагүй болдог шүү дээ. Ийм ч учраас давхраа оёулсны дараа хэзээнээс эхэлж линз зүүж болох вэ гэсэн асуулт бидэнд их ирдэг. Хэзээнээс линз зүүж болдог бол?



 

Линзийг оёо авсанаас 2 долоо хоногийн дараанаас зүүх боломжтой. Давхрааны хавдар буугаагүй байхад линз зүүвэл оёдол үрэвсэх аюултай. Үүнтэй мөн адил шалтгаанаар 2 долоо хоног нүдээ будахгүй байхыг зөвлөдөг. Хараа муутай хүмүүсийн хувьд давхраа оёулсанаас хойших 2~3 долоо хоногтоо нүдний шил зүүх нь оёо хурдан эдгэрэхэд илүү тустай. 



 

Мэс заслын дараа 1~2 долоо хоногийн дараа ерөнхийдөө ихэнх хавдар бууж бага зэргийн хавдар үлдсэн байдаг. Оёо авсаны маргаашнаас нүүрээ хөнгөн угааж болох ч саун болон ванн гэх мэт халуун усанд хамгийн доод талдаа 2~3 долоо хоног орохыг хориглодог. Яагаад гэвэл оёдол бүрэн эдгээгүй байхад халуун ус, саунд орвол үрэвсэх аюултай учраас. Тиймээс та бүхэн мэс заслын дараах гамаа сайн барьж хүссэн үр дүндээ хүрэхийг хүсье. 




Comments