Дөрвөлжин эрүү арилгаж V line гаргах тарилга
Дөрвөлжин эрүүний тарилга нь эрүүний булчин нь их хөгжсөн хүнд хийж нарийхан эрүүтэй болгодог таоилга юм. Энэхүү тарилга нь дотроо олон төрөл байх бөгөөд үйлчлэх хугацаа ч мөн өөр хоорондоо харилцан адилгүй. Тухайн тарилгаасаа хамаарч 3 ~ 6 сарын зайтай хийгддэг. Гэвч тарилга хоорондын зайгаа сайн барих боломжгүй эсвэл мартчихдаг хүмүүс цөөнгүй байдаг. Тэгэхээр заавал тарилга хоорлндын зайгаа сайн бариж тогтмол тариулах шаардлагатай юу? Дөрвөлжин эрүүний тарилгыг өөрөөр 'V line' тарилга хэмээн дууддаг. Энэ тарилга маань өөрөө давтамжит хугацаагаа заавал барихыг шаарддаг эмчилгээний нэг юм. Ботокс хэмээх тарилгаар эрүүний булчинг багасгасан ч, хүний биеийн төрлөхийн онцлог тул эргээд булчин гараад ирдэг. Тэгэхээр 1 хийлгээд боливол тарилгын үйлчилгээ дуусахад эргээд хэвэндээ орно гэж ойлгох хэрэгтэй. Харин ботоксын тусламжтай нарийхан болсон шанаагаа тэ...