She's гоо сайхны эмнэлэгт ботокс хийлгэсний дараа яагаад бохь өгдөг вэ?


Эрүүний ботокс хийлгэсний дараа бохь зажилж болох уу?

Эрүүний ботокс хийлнэсний дараа хүмүүст ихэвчлэн бохь, хатуу хоол, булчин их ажлуулах зажлууртай юм идэж болохгүй гэж зөвлөдөг. Учир нь булчинг их ажлуулах нь эмчилгээний үр дүнг бууруулж, үйлчлэх хугацааг багасгах сөрөг талтай. Гэтэл She's гоо сайхны эмнэлэгт ботокс хийлгэсний дараа яагаад бохь өгдөг гэж та бодож байна? 



 

She's гоо сайхны эмнэлгээс яагаад бохь өгдөг вэ?

She's гоо сайхны эмнэлэгт ботокс хийлгэсний дараа бохь өгдөг шалтгаан нь ботоксын үр дүнг сайжруулахын тулд юм. Бохь зажилж болно, болохгүй гээд хоорондоо авцалдаагүй санагдаж байгаа байх? Манай эмнэлэг эрүүний ботокс хийлгэсний дараа таньд бохь өгөх болно. Та бохийг яг 30минут зажлаад хаях хэргтэй. Тийм ч хэцүү биш байгаа биз? Ингэж ботоксын дараа шууд бохь зажиллах нь тарилгыг эрүүний булчинд жигд тарааж эмчилгээний үр дүнг сайжруулж өгдөг давуу талтай.


Харин үүний дараа та бохь, эсвэл хатуу болон хэт их зажлууртай зүйл идэхээс зайлсхийх хэрэгтэй. Ингэснээр та илүү сайн үр дүнг мэдрэх болно. Ботокс тарилгийн үр дүн нь 2-3 долоо хоногт гарч ирдэг ба дунджаар 5-6 сар үргэлжилдэг. Мөн тарилгийн үйлчилгээ арилхаас өмнө 4-6 сарын хооронд дахин тариулвал үйлчилгээг илүү тогтвортой удаан болгож өгнө.



Popular posts from this blog

Давхраа оюулсны дараа хэзээнээс эхэлж линз зүүж болох вэ?

Давхраа хийлгэсний дараа хавдар хурдан буулгах арга

Нүүр тураах тариа