Биеийн хүчний ажил хийдэг хүн мэс заслын дараа хэд хоног амрах хэрэгтэй байдаг вэ?

Зөвлөгөөний үед хүмүүсийн хамгийн их асуудаг асуултуудын нэг бол мэс заслын дараа хэд хоног амрах хэрэгтэй вэ? гэх асуулт юм. Түүнчлэн биеийн хүчний ажил хийдэг хүмүүсийн хувьд гоо сайхны мэс заслын дараа ойролцоогоор хэд хоног амарч байж ажилдаа орох нь дээр байдаг вэ? Булчинг их ашигладаг буюу биеийн хүчний ажил хийдэг хүмүүс мэс заслын дараа хөдөлгөөнөө тодорхой хугацаанд зайлшгүй хорих шаардлагатай тулгардаг. Шалтгаан нь гэвэл булчингийн агшилт суналт буюу хөдөлгөөн ихэсвэл оёдол онгойх тохиолдол гарч болдог учраас оёдол авсанаас хойш 1~2 долоо хоног маш болгоомжтой байх хэргтэй. Зөвхөн гоо сайхны мэс засал ч гэлтгүй бүхий л мэс заслын дараа биед хэт их ачаалал өгөхгүй байх нь чухал байдаг.