Сарын тэмдэг ирсэн үед мэс засалд орж болдог уу?

 

Ажил ихтэй завгүй болохоор мэс заслын цаг авах тун хэцүү байлаа. Тэгтэл ашгүй нэг юм цаг гаргаад мэс засалд ороё гэтэл давхцаад сарын тэмдэг ирчих юм. Сарын тэмдэг ирсэн үед мэс засалд орж болдог уу?



 

Сарын тэмдэг ирсэн үед мэс засалд орох боломжтой. Гэвч аль болох сарын тэмдэг ирээгүй үед мэс засалд орох нь илүү дээр гэж мэргэжлийн хүмүүс зөвлөдөг. Үүний шалтгаан нь сарын тэмдэг ирсэнээр мэс заслын үед гарч болох цусны хэмжээ энгийн өдрүүдээс харьцангүй их болох магадлалтай гэж үздэг байх нь. Гоо сайхны мэс заслын үед гарах цусны хэмжээ их байх тусам мэс заслын дараах хавдар, хөхрөлт их байдаг. 


Мэс засал хийлгэх тухайн өдөр сарын тэмдэгийн хэмжээ бага байх, аль эсвэл цус алдалт бага байхаар хөнгөн мэс засал бол төлөвлөсөн өдрөө хэвийн орох нь ямар ч сөрөг нөлөөгүй. Гагцхүү ямар ч мэс заслыг тухайн хүн өөрийн биеийн байдал тогтвортэй үедээ хийлгэх нь илүү дээр гэж үздэг.



Popular posts from this blog

Давхраа оюулсны дараа хэзээнээс эхэлж линз зүүж болох вэ?

Давхраа хийлгэсний дараа хавдар хурдан буулгах арга

Нүүр тураах тариа