Мэс засал хийлгэсний маргаашнаас нь ажилдаа явж болох уу?
Ихэнх хүмүүс амралтын өдрөө тааруулан мэс заслын цаг авдаг. Гэсэн хэдий ч мэс засал хийснийхээ маргааш цаг завгүйгээс болоод ажилдаа явах тохиолдол гардаг.
Хагалгааны дараа шууд өдөр тутмын амьдралдаа эргэж орох нь зөв үү?
Мэс заслын төрлөөс хамааран маргааш өдөр хүртэл амрах хэрэгтэй хагалгаа гэж байдаг. Жишээлбэл, бүтэн норкозтой ордог хөхний хагалгааны хувьд мэс заслын дараа сайн амрахыг зөвөлдөг.
Нүд, хамар, арьс өргөх хагалгааны хувьд дараах өдрөөс эхлэн хэвийн амьдралдаа орох боломжтой. Та ажил дээрээ очсон ч мэс засал хийлгэсэн хэсэгт ачаалал өгдөггүй байгаа. Гэсэн хэдий ч оёдол авах хүртэл мэс засал хийлгэсэн хэсэгтээ ус хүргэхгүй байх, хүнд дасгал хийхээс зайлсхийх нь чухал юм.