Арьс татах мэс засалтай хамт хийлгээрэй
Арьс татах мэс засал нь уйтгарын зураас болон нүүрний дунд доод хэсгийн үрчлээг татаж арилгахад гол үр дүнг үзүүлдэг. Харин амны хажуугийн өөхлөж ужсан хэсэг болон давхар эрүүний өөхлөлтэй тохиолдолд энэ хэсгийн өөхийг хайлуулж соруулах "Triderm" үйлчилгээг хамт хийлгэснээр нүүрний арьсыг илүү үр дүнтэй татаж эрүү болон нүүрний хэлбэрийг илүү тодотгодог давуу талтай юм. Утас татах мэс засалтай хамт хийлгэх ч боломжтой. Triderm үйлчилгээг дангаар нь хийлгэх боломжтой бөгөөд нүүрний өөхлөлттэй хэсгүүдэд хийгддэг хөнгөн мэс засал юм. Давхар эрүү болон жавжинд ихэвчлэн хийгдэхээс гадна уйтгарын зураасыг гүн болгон харагдуулдаг хацарны хэсэгт ч хийх боломжтой. Triderm мэс засал нь нүүрний арьсны өөхөн давхаргад лазар зүү нэвтрүүлэн өөхийг хайлуулж шаран арьсны давхрага болон булчингийн завсарыг нягтруулж сул унжсан хэсгийг чангаладаг онцлогтой юм. Үүнээс гадна өөхлөлт ихтэй хэсгийн өөхийг соруулж арилгах боломжтойгоороо илүү сэтгэл ханамж өндөртэй мэс засал юм. Нүүрний ү...