Мэс засалд орсон үйлчлүүлэгчдэд зориулсан үс угаах үйлчилгээ
Бүх гоо сайхны мэс заслын дараа ихэвчлэн 5 ~ 7 хоног эмчилгээ шаардагддаг. Гэвч үйлчлүүлэгчдэд мэс заслын дараа тулгардаг хамгийн том асуудал бол үсээ угаах байдаг шүү дээ. Мэс заслаас хойш 3 хоногийн дараа гэхэд л толгой загтанаад эхэлдэг учраас She's гоо сайхны эмнэлэг нь хагалаа хийлгэсэн үйлчлүүлэгчиддээ зориулсан өөр нэгэн тусгай үйлчилгээ болох "Үс угаах үйлчилгээ"г явуулж байна.
Манай эмнэлэг мэс заслын дараа 1 ~ 2 удаа үс угаах үйлчилгээг үнэ төлбөргүй хийж байгаа бөгөөд ялангуяа нүүрний арьс татах мэс засал, хамрын мэс засал гэх мэт чихний арын хэсэгт зүсэлт хийлгэсэн хүмүүст манай эмнэлгээс үс угаах үйлчилгээ авахыг зөвлөдөг. Мэс заслын хэсэгт ус орохоос урьдчилан сэргийлэхийн тулд онцгой анхаарал тавих хэрэгтэй.
· Гэхдээ үс угаах үйлчилгээг авахын тулд заавал урьдчилан цаг авах шаардлагатай.
· Хагалгаанаас хамаарч 1 ~ 2 удаа үс угаах үйлчилгээ үзүүлдэг.
· Үс угаах үйлчилгээг эмнэлгийн ажилчид өөрсдөө хийж гүйцэтгэдэг учраас хэдийгээр мэргэжлийн үсчин мэт чадварлаг биш хэдий ч чин сэтгэлээсээ таньд үйлчлэх болно.
・Улирлаас шалтгаалан цаг авахад хүндрэл тулгарч болох ба энэ тохиолдолд бид таныг эмнэлгийн ойролцоох эсвэл эмнэлэгтэй хамтран ажилладаг үсчинг санал болгох болно.
Үс угаах үйлчилгээний талаарх хангалттай их зарлал, мэдээлэл байдаггүй учраас энэ удаа тусгайлан нийтэллээ. Мэс засал хийлгэсэн болон хийлгэх гэж буй үйлчлүүлэгчиддээ хандаж хэлэхэд энэхүү үйлчилгээнд өргөнөөр хамрагдахыг уриалж байна. Баярлалаа.