135 тарилгаар арьсаа залуужуулцгаая


135 тарилгыг арьсныг сэргээх амин дэм хэмээн нэрлэдэг. Уг тарилга нь хөгшрөлтөөс сэргийлэх, арьсыг төлжүүлэх, арьсны өнгийг сэргээж чангалхаас гадна чийгшүүлж тэжээл өгөх үйлчилгээтэй. 135 тарилгын найрлаганд 53 төрлийн амин дэм болон гиалуроны хүчлийг хамгийн сайн хослуулсанаар арьсанд тэжээл өгөх өндөр үр дүнтэй. Мөн энэхүү тарилгыг хийхдээ нэг ампулыг бүгдийг нь хийдэг тул арьсанд хангалттай тэжээл болж чаддаг.

 



Эмчилгээний арга өөрчлөгдсөнөөр 135 тарилгын үр нөлөө улам нэмэгдсэн
135 нь арьсны гүн рүү, жигд хийгддэг тарилга учраас уг тариаг хийлгэснээс нэг долоо хоногийн дараа арьс чангарч, чийгшхээс гадна арьсны өнгө сэргэж буйг мэдрэх боломжтой. 135 нь арьсны олон асуудалтай эсвэл ядарж унжсан арьсаа сэргээх хүсэлтэй хүмүүст тохирсон тарилга юм.


Мөн сүүлд 135 тарилгын аргад өөрчлөлт орсон байгаа. Тарилгын хуучин арга мөн шинэ мезо рурло аргаар ээлжлэн арьсны гадна болон дотор гэсэн үе шатлалтайгаар хийгддэг. Ингэснээр ампулын шингэлт сайжирч, эмчилгээний үр дүнг илүү нэмэгдүүлж өгсөн юм. 

 


 

135 тарилгыг хэд хоногийн зайтай хийлгэх нь үр дүнтэй вэ? 
135 тарилыг 2 долоо хоног тутамд, арьсны онцлогоос хамааран 3-5 удаа хийхийг зөвлөдөг. Ийм давтамжтайгаар тууштай хийлгэвэл 135 тарилгын үр дүнг бүрэн мэдрэх бөгөөд ингэснээр тарилга үр дүнгээ удаан хадгалах боломжтой болж өгдөг. Энэхүү тарилгын дараа бага зэргийн улайлт үүсч болзошгүй боловч арьсыг тайвшруулах эмчилгээг хийж байгаа тул уг эмчилгээг авсанаар энгийн амьдралдаа шууд эргэн орох боломжтой.



Popular posts from this blog

Давхраа оюулсны дараа хэзээнээс эхэлж линз зүүж болох вэ?

Давхраа хийлгэсний дараа хавдар хурдан буулгах арга

Нүүр тураах тариа