Батганы сорвийг арилгахад үр дүнтэй Инфини лазер
Инфини нь батганы сорви арилгах үр дүнтэй
Инфини нь батганы сорви арилгах үр дүнтэй бөгөөд арьс нөхөн төлжихөд тусалдаг. Мөн арьсны гадаргууг толигор болгож чангалж өгдөг. Инфини нь үйлчлүүлэгчдийн дунд түгээмэл хийлгэдэг эмчилгээний нэг юм.
Инфини нь нарийн бичил зүүгээр арьсны дермэн давхаргад нөлөөлж, арьсны гүнд хүрч эмчилдэг. Үүний зэрэгцээ өндөр давтамжтайгаар арьсыг нөхөн сэргээж, арьсны бүтцийг сайжруулах үйлчилгээтэй. Инфини нь арьсыг гэмтээхээргүй маш нарийн зүүтэй тул өвдөлт багатай байдаг. Уг эмчилгээний дараа бага зэрэг улайлт үүсэж магадгүй ч яваандаа аажмаар арилна. Инфини болон PRP эмчилгээг хамтад нь хийлгэвэл арьсыг хурдан тайвшруулж, арьсны нөхөн төлжилтийг хоёр дахин нэмэгдүүлдэг.
Инфини эмчилгээг хийлгэсний дараа энгийн амьдралдаа шууд ороход огтхон ч асуудалгүй боловч эмчилгээ хийлгэснээс хойш 12 цагийн дараа нүүрээ угааж, нүүрээ будаж болдог. Заримдаа гүн нүхжилт, батганы сорив нь тав үүсгэх магадлалтай байдаг ч таваа өөрөөрөө унах хүртэл хүлээх нь чухал.
Батганы сорвийг эмчлэхдээ мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч өөрт тохирох эмчилгээг сонгож эмчлүүлэх нь маш чухал юм. Энэ нь сөрөг үр дагавраас сэргийлж. аюулгүйгээр лазер эмчилгээ авах арга болж өгдөг гэдгийг битгий мартаарай.