Нүх агшаахад хамгийн үр дүнтэй Инфини!


Өдөр бүр толинд харах болгондоо нүхжилтэндээ санаа зовсоор байна уу? Дугуй нүхжилт, унжсан нүхжилт, тослогоор дүүрсэн нүхжилт, батганы сорви, барзгар арьсандандаа хоосон санаа л зовоод байлгүй арьсны асуудлаа шийдэх цаг нь болжээ. Тиймээс энэхүү асуудлыг шийдэхэд туслах нийтлэлийг энд орууллаа.


Нүхжилтын асуудлыг шийдэх хамгийн шилдэг арга Инфини
Инфини лазер нь арьсны гүн рүү нэвтэрч, өндөр давтамжтай аппратаар арьсанд шууд нөлөөлдөг тул үр дүнтэй байхын аргагүй юм. Мөн арьсны нөхөн төлжилтийг дэмждэг тул нүхжилтыг маш сайн багасгаж, арьсыг чангалж өгдөг.



 

Өндөр үр дүнтэй ч тэр хэмжээгээрээ их өвдөлттэй Инфини! Гэхдээ
Инфини шиг арьсыг хийсвэрээр гэмтээж, нөхөн төлжүүлэх зарчимтай лазеруудад байдаг нийтлэг зүйл бол өвдөлт юм! Инфини ч мөн адил их өвдөлттэй бөгөөд нүхжилт ба сорив арилгадаг лазер нь энгийн нөсөө толбо арилгадаг лазераас илүү өвдөлттэй байдаг нь энэ эмчилгээний сул тал юм. Гэсэн хэдий ч яагаад энэ их өвдөлтийг тэвчин барин курс эмчилгээ хийлгэх шаардлагтай байдаг вэ гэвэл, мэдээж уг эмчилгээний үр дүнтэй холбоотой юм.


Инфини хийлгэсний дараа арьс чийгшүүлэх болон арьс төлжүүлэх тос хэрэглэснээр эмчилгээний үр дүн улам нэмэгдэнэ
Инфини хийлгэсний дараа арьс хуурайшиж болзошгүй тул арьсыг амрааж, хангалттай чийгшүүлж байх шаардлагатай. Дан ганц тос түрхэх биш их хэмжээний ус уух нь бас их чухал юм. Мөн гэмтсэн арьсыг нөхөн төлжүүлэх тосыг чийгшүүлэх тостой ээлжлэн сайн түрхэх хэрэгтэй.



Popular posts from this blog

Давхраа оюулсны дараа хэзээнээс эхэлж линз зүүж болох вэ?

Давхраа хийлгэсний дараа хавдар хурдан буулгах арга

Нүүр тураах тариа