Ямар үрчлээнд ботокс ба филлер хийлгэх нь зүйтэй вэ?

 

Ботокс гэдэг нь булчингийн агшилтыг түр хугацаагаар зогсоож, филлер нь нүүрний унжсан хонхойсон хэсгийг дүүргэх зорилготой тариа юм. Мөн үрчлээний ботокс, үрчлээний филлер гэж та сонссон байх. Гэхдээ ямар үрчлээнд нь филлер, ямар үрчлээнд нь ботокс үр дүнтэй талаар төдийлөн сайн мэддэггүй. Ямар үрчлээнд аль нь тохиромжтой бол?



 

Булчингийн агшилтаас үүдэж гарсан үрчлээнд ботокс
Нүд болон хөмсөгний голын үрчлээ зэрэг нь булчингийн агшилт суналтаас үүдэлтэй тул ботоксоор эмчлэх боломжтой. Ботокс тариулсны дараа хамгийн хурдандаа маргаашнаас нь эхлээд булчин агшиж сунахгүй байгаа нь ажиглагдаж, 3 хонгийн дараанаас үр дүн мэдэгдэж эхэлнэ. Уг тарилгын үйлчлэх хугацаа нь 1~2 долоо хоногт хамгийн өндөр байх бөгөөд аажмаар багасах ч дундажаар 4~6 сар үйлчилнэ.

 

Гүн үрчлээнд ботокс ба филлерийг хамтад нь
Дух, нүдний үрчлээ, хамар дагасан үрчлээ, уруулийн үрчлээ хүзүүний үрчлээ зэрэг гүн үрчлээнд филлер буюу дүүргэгч тарилга үр дүнтэй байдаг. Инээх юм уу нүүрээ үрчийлгээгүй байхад гүн тогтчихсон үрчлээний хувьд ботокс филлерийг хамтад нь хийлгэх нь илүү үр дүнтэй. Филлер нь 1 жил 6 сарын үйлчилгээтэй ч булчин их агшиж сунадаг хэсгийн үйлчлэх хугацаа нь арай богино байх тал бий. 



Popular posts from this blog

Давхраа оюулсны дараа хэзээнээс эхэлж линз зүүж болох вэ?

Давхраа хийлгэсний дараа хавдар хурдан буулгах арга

Нүүр тураах тариа