Намхан хамар өндөрлөхдөө юуг анхаарах хэрэгтэй вэ?
Силиконыг голчлон хамрын нуруу өндөрлөхөд ашигладаг. Силикон нь аюулгүй бөгөөд таны хамарт тохируулан хэлбэрийг засах боломжтой ба мэс заслийн дараа ямар нэгэн сөрөг нөлөө бий болсон тохиолдолд амархан авхуулж болдог. Хэд хэдэн суулгацыг удаан хугацаанд нэвтрүүлж ирсэн боловч үр нөлөө, аюулгүй байдлын хувьд маш сайн тул силиконыг ихэвчлэн ашигладаг.
Гэсэн хэдий ч силикон ч мөн адил суулгац тул үрэвсэл үүсгэх тохиолдол байдаг. Энэ нь тухайн хүний биеийн эсэргүүцлээс шалтгаалдаг. Тиймээс мэс заслын дараа гам сайн барих хэрэгтэй учраас хамрын мэс засалд орохоос өмнө та энэ талаар бүрэн мэдэж байх нь чухал юм шүү.
Харин She's гоо сайхны эмнэлэг нь хамрын үзүүрт өөрийн тань чихний мөгөөрснөөс суулгаж өндөрлөдөг. Энэ аргыг ихэвчлэн гоо сайхны мэс заслын мэргэжлийн эмч нар ашигладаг. Өөрийн чихны мөгөөрсийг хамрын үзүүрт суулгах нь эрүүл арга бөгөөд үрэвсэх тохиолдол тун ховор юм. Ерөнхийдөө энэ арга нь олон талаараа хамгийн тохиромжтой байдаг.
Хэрэв та намхан хамартай бол хамрын нуруугаа силиконоор өндөрлөж, хамрын үзүүртээ өөрийн мөгөөрс шилжүүлэн суулгах энэхүү арга хамгийн тохиромжтой юм. Хэрэв та мэс заслын дараа хамрын нуруугаа илүү өндөрлөхийг хүсвэл 6 сарын дараа силиконоо өндөрөөр солиулах боломжтой. 6 сарын хугацаа нь арьс эдгэрч төлжих хугацаа юм. Хамрын нуруу болон хамрын үзүүртээ мэс засал хийлгэвэл хамар болон гадаад төрхөнд эрс өөрчлөгдөнө. Цөөхөн тохиолдол л давтан мэс засал шаарддаг.
Хамрын мэс заслаар мэргэшсэн, олон жилийн туршлагатай мэс заслийн эмчийн хувьд үйлчлүүлэгчиддээ дараах аргыг санал болгож байна. Энэхүү арга нь хамрын нуруундаа филлерийг, хамрын үзүүртээ өөрийн мөгөөрс шилжүүлэн суулгах арга юм. Учир нь энэхүү аргыг хэрэглэснээр силикон суулгац шиг гаж нөлөө байхгүйгаас гадна тарилгаар хамрын нурууг өндөрлөх нь харьцангуй амархан байдаг.
Гэхдээ аюулгүй филлер тарилга нь тодорхой хугацааны дараа шингэн уусдаг тул тогтмол хийлгэж байх нь зүйтэй. Энэ арга нь илүү давуу талтай тул та бүхэнд тус аргыг санал болгож таньд хамгийн тохиромжтой аргыг зөвлөх болно. Баярлалаа.