Таны эмчилгээнд ямар бүтээгдэхүүн ашиглаж байгааг сайн анхаарч байгаарай!
Сүүлийн үед нүүрнийхээ хонхойсон хэсгийг дүүргэх зорилгоор филлер тарилгыг маш их хийлгэдэг болсон. Богино хугацаанд өндөр үр дүнтэй учраас нас харгалзахгүй хийлгэдэг эмчилгээ гэж хэлж болно. Филлер нь энгийн хирнээ сайн үр дүнтэй эмчилгээ ч гэлээ таны арьсанд яг ямар эм, бүтээгдэхүүн ашиглаж байгааг сайн тогтоох хэрэгтэй.
Филлер тарилганы дараа санаанд тань нийцэхгүй, аль эсвэл таны биед тохирохгүйгээс болж филлерээ арилгуулах тохиолдол гарч болох. Харин ийм тохиолдолд Hyaluronic acid агууламжтай филлер тарилгыг аюулгүйгээр уусгах боломжтой байдаг. Гэвч хагас байнгын үйлчилгээтэй коллаген, кальцын агууламжтай тарилга нь дараа нь арилгуулах боломжгүй байдаг. Таньд ямар эмийн бүтээгдэхүүн ашиглан эмчилгээ хийж байгааг яагаад мэдэх шаардлагтай вэ гэвэл агууламжинд нь Hyaluronic acid орсон эсэхийг шалгах явдал юм.