Нүүрнийхээ үрчлээг филлерээр

 

Нас явах тусам хамгийн их санаа зовдог зүйлийн нэг мэдээж үрчлээ байдаг шүү дээ. Хоёр хөмсөгний голын үрчлээ, дух, хамар дагасан үрчлээнүүд нас явах тусам ихэссээр л. Ямар ч нүүрний хувирал гаргаагүй байхад ч гэсэн тод харагдах үрчлээнүүд. Энэ мэтчилэн аль хэдийнээ гүн тогтсон үрчлээнд филлер буюу дүүргэх тарилга тохиромжтой.




 

Хонхойж орсон гүн үрчлээг филлер тарилганы тусламжтайгаар натурал үрчлээгүй мэт болгох боломжтой. Хоёр хөмсөгний голын үрчлээ, дух, хамар дагасан үрчлээ мөн хүзүүний үрчлээнд ч тохиромжтой. Уг тарилгыг хийлэгмэгц үрчлээ тэнийсэн нь нүдэнд харагдахуйц үр дүн үзүүлдэг. Мөн тарилга хийлгэсний дараа шууд энгийн амьдралдаа орох боломжтой.




 

Үрчлээтэй хэсгүүдийн өөр өөрийн онцлогт тохируулан филлер тарилгыг хийдэг. Нүд гэх мэт нимгэн арьстай хэсэгт хөнгөн найрлагтай тариаг, духанд гэхэд илүү өргөн найрлагатай тариаг ашигладаг. Уруул болон нүдний хувьд булчин их ажилдаг хэсэг учраас филлер тарилганы үйлчлэх хугацаа нь нүүрнйи бусад хэсгүүдээс арай богино байх тал бий. Үрчлээнээсээ хамаараад ботокс филлер 2-г ээлжлэн хийлгэх нь үр дүнтэй байдаг.  



Popular posts from this blog

Давхраа оюулсны дараа хэзээнээс эхэлж линз зүүж болох вэ?

Давхраа хийлгэсний дараа хавдар хурдан буулгах арга

Нүүр тураах тариа