Унжсан арьс өргөж чангалах Doubllo Gold лазер

 

Арьс нь суларж унжсан хүмүүст мэс засалгүйгээр арьсаа чангалж өргөх Doubllo Gold-г санал болгож байна. Энэхүү арьс чангалж өргөх лазер эмчилгээ нь арьсны гүнд нэвтэрч дотроос нь чангалхаас гадна коллагенийг нөхөн сэргээж үрчлээ арилган чангалах өндөр үр дүнтэй. Тиймээс суларж унжсан арьс болон эрүүний V хэлбэрийг улам тодруулж өгдөг. 




 

Doubllo Gold-н хамгийн том давуу тал нь мэс заслын бус аргаар арьсыг чангалж өргөх юм. Мөн уг лазер эмчилгээ нь 20 минут орчим явагддаг учир цагийг илүү хэмнэж өгдөгөөрөө онцлогтой. Хийлгэсний дараа арьс чангарч нүүр мэдэгдэхүйц жижгэрч байгаа нь харагдана. Эмчилгээнээс гараад шууд энгийн амьдралдаа орох боломжтой. 







 

Гэвч сул тал гэвэл 1 удаа ороход үйлчлэх хугацаа нь 1жил орчим үргэлжилдэг. Мэдээж тухайн хүний биеийн онцлогоос хамаарч 6 сараас 1жил үйлчилдэг. Харин зүсэлттэй арьс татах мэс заслын хувьд арьс татах лазераас хамаагүй удаан үйлчилдэг. Гэхдээ мэс засал хийлгэхээс айдаг болон мэс заслын дараа гам барих боломжгүй хүмүүсийн хамгийн их сонгодог үйлчилгээ юм. 





 

Doubllo Gold арьс өргөх эмчилгээний үнийн хувьд эмнэлэг болгон өөр өөр байхаас гадна нүүрний аль хэсгээсээ хамаараад үнийн ялгаатай байдаг. Уруулийн ойролцоох үрчлээ, эрүүний V хэлбэр мөн хоёр хацар, нүүр бүхэлд нь болон хүзүү гэх мэт олон төрөл байдаг. Тийм ч учраас арьсны унжилт, нүүрний аль хэсэгт хэдэн курс эмчилгээ шаардагдах вэ гэдгээсээ хамаараад үнэ бүгд өөр өөр байдаг. 


She's гоо сайхны эмнэлэг нь өвчин намдааж хавдах, хөхрөхөөс сэргийлдэг пангсис ашиглан эмчилгээ явуулдаг тул өвдөлтөөс санаа зоволгүй манай эмнэлгийг зориорой.



Popular posts from this blog

Давхраа оюулсны дараа хэзээнээс эхэлж линз зүүж болох вэ?

Давхраа хийлгэсний дараа хавдар хурдан буулгах арга

Нүүр тураах тариа