Сорви арилгуулсны дараа гам барих нь чухал уу?

 

Том гэмтэлтэй болон нүдэнд тод харагдах сорвийг мэс заслын аргаар авах шаардлагтай байдаг. Мөн сорви арилгуулсны дараа гам барих нь бараг сорви арилгуулахтай адил маш чухал зүйл юм. Мэс засал амжилттай болсон ч гэсэн мэс заслын шархаа хэт их хөндвөл эдгэрэлтийн явц улам удаашрах хандлагатай байдаг. Сорви арилгах мэс засал нь гам хэр сайн барихаас хамаарч мэс заслын үр дүн өөрчлөгдөж болдог тул маш болгоомжтой байх хэрэгтэй. 



 

Сорви арилгах мэс засал нь бусад мэс засалтай харьцуулахад эдгэрэлт удаан явагддаг талтай. Мэс заслын сорви бүдгэрэх хүртэл 6 буюу түүнээс дээс хугацаа шаардагддаг тул тэвжээртай хандаж эртнээс төлөвлөх нь зүйтэй. Мэс заслын дараа  наалт болон сорви арилгах тосоо сайн түрхэж гадуур гарахдаа нарны тос  жигд түрхэж мэс заслын шархыг нарны хэт ягаан туяанаас хамгаалах нь чухал. 



 

Зарим төрлийн сорви мэс заслаар ор тас арилхаасаа илүүтэйгээр одоо байгаагаасаа эрч бүдгэрч, нүдэнд тод харагдахааргүй болдог. Сорвитой хэсгийг маш нарийн огтлон авч оёдог учраас сорвины өргөний хэмжээ ч мөн адил багасна гэсэн үг юм. Харин сорвины өргөн хэт том байвал 2 хувааж 2 удаа мэс засалд орохоос гадна давхар лазер эмчилгээнд орох нь илүү үр дүнтэй.



Popular posts from this blog

Давхраа оюулсны дараа хэзээнээс эхэлж линз зүүж болох вэ?

Давхраа хийлгэсний дараа хавдар хурдан буулгах арга

Нүүр тураах тариа