Батганы улаан сорви арилгах үр дүнтэй Gold toning лазер

 

Батгыг буруу шахвал сорви үлдэхээс гадна арьсны гадаргуу барзайж орхидог шүү дээ. Үүнээс гадна батга бүрэн шахагдаагүй үлдчихдэг тохиолдолч бий. Харин ийм арьсанд тохирсон лазер эмчилгээг танилцуулах гэж байгаадаа таатай байна. Нөсөө толбо арилгадагаараа алдартай Gold toning лазер нь батганы сорви арилгахад ч мөн үр дүнтэй байдаг. 



 

Gold toning нь меланиныг маш сайн шингээдэг лазер юм. Батганы улаан сорви арилгах өндөр үр дүнтэй бөгөөд батганы эмчилгээний дараах улаан сорви арилгахаас гадна хацрын улаан арилгадаг. Мөн уг лазер эмчилгээний дараа арьсны өнгө сэргэж цайрсан нь ажиглагдана. 


Gold toning лазерт 2 долоо хоногийн давтамжтайгаар орохыг зөвлөж байна. Батганы эмчилгээтэй хамтад нь хийлгэвэл илүү өндөр үр дүнтэй. Лазер эмчилгээ хйилгэсэн өдөрөө бага зэрэг хавдах магадлалтай ч чийгшүүлэх тос сайтар түрхэж байх нь арьсыг тайвшруулж сорви арилхад тус болдог.



Popular posts from this blog

Давхраа оюулсны дараа хэзээнээс эхэлж линз зүүж болох вэ?

Давхраа хийлгэсний дараа хавдар хурдан буулгах арга

Нүүр тураах тариа