Мэс засал хийлгэсэн өдрөө машин барьж болох уу?
Мэс засал хийлгэчихээд шууд машинаа бариад явж болдог уу? гэж олон хүмүүс асуудаг. Тухайн өдрөө машин барьж болдог уу?
Мэс засал хийлгэсэн тухайн өдрөө аль болох машин барихгүй байх нь аюулгүй гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Тийм учраас мэс засал хийлгэх өдрөө асран хамгаалагчтайгаа хамт ирээрэй гэж зөвлөдөг байгаа.
Мөн мэдээ алдуулалт бүрэн гараагүйгээс үүдэн толгой эргэж болзошгүй. Тиймээс мэс заслын тухайн өдрөө нийтийн тээврээр үйлчлүүлэхийг санал болгож байна.