Сэвх арилгахад IPL, laser toning аль нь илүү зүгээр вэ?
Нөсөө толботой арьсанд лазер эмчилгээ л хамгийн үр дүнтэй байдаг. Харин нөсөө толбо арилгах лазер дотроо маш олон төрөлтэй. Тэр дундаа IPL болон laser toning илүү их хүмүүсд танигдсан гэж хэлж болно.
Гэвч зөвлөгөө авч буй үйлчлүүлэгчид маань дараах асуултыг их асуудаг.
IPL Laser toning хоёрын аль нь илүү сайн бэ?
IPL лазер нь арьсны гадаргуу дээрх нөсөө толбыг арилгадаг лазер юм. Нөсөө толботой бараан арьсанд тохиромжтой гэж хэлж болно.
Лазер эмчилгээнд орсоноор арьсны өнгө сэргэж тунгалаг болж өгдөг. Үүнд 3 долоо хоногийн зайтай 5 удаа хийлгэх нь үр дүнтэй байдаг.