Mini Арьс татах (Доод)
Дэлгэрэнгүй
∙ Жижиг зүсэлт хийж нүүрний арьсыг татна.
∙ Унжсан эрүү болон хацар, амны эргэн тойрны үрчлээг хамт арилгана.
∙ Нүүрний арьс болон булчинг чангалж илүүдэл унжсан арьсыг авна.
∙ Чихний арын хуйхнаас чихний хэлбэрийг даган чихний омог хүртэлх зайд зүсэлт хийнэ.
Үнэ l 3,300,000вон (VAT багтсан)
Мэс заслын цаг l 2цаг 30минут
Мэдээ алдуулалт l Хэсэгчлэн болон нойрсуулах
Эмчилгээний хугацаа l 9 хоног
Оёо авах l Мэс заслын дараанаас 9 дахь хоног дээр
Хавдалт l 3~5 хоног
Өөрийн мэт болох l 1~2 долоо хоног
Мэс заслын өмнө анхаарах зүйл
∙ Чихрийн шижин, даралт, харшилтай бол заавал урьдчилж мэдэгдэх.
∙ Ууж буй эм байгаа бол эмнэлэгт урьдчилж мэдэгдэх.
∙ Мэс заслаас 2 цагын өмнөөс хоол хорих.
∙ Мэс засал хийлгэх өдрөө капэйнтай ундаа, кофе болон цай, ногоон цай уухгүй байх.
∙ Малгай болон ороолт аль эсвэл нарны шил бэлдэж ирнэ.
Мэс заслын дараа анхаарах зүйлс
∙ Мэс заслын дараа эмчийн бичиж өгсөн эмийг заавал уух.
∙ Мэс заслаас хойш 2 хоногийн турш хүйтэн жиг тавих.
∙ Мэс заслын дараах 3 дахь өдрөөс эхлэн бүлээн жин тавих.
∙ Хагалгаа хийлгэсэн эхний өндөр дэрээ бага зэрэг өндөрлөж унтах.
∙ Оёо авсны маргаашнаас нүүрээ угааж болно.
∙ Мэс заслын шарханд хэт их хүч өгөхөөс болгоомжлох.
∙ Оёо авснаас хойш тогтоох наалтыг 3~6 долоо хоног наах.
∙ Нүдний будаг, линзийг оёо авсанаас 2 долоо хоногийн дараа зүүж болно.
Эмчилгээний арга
∙ Мэс заслын маргаашнаас өнжөөд ирж эмчилгээ хийлгэнэ.