Infini лазер хийсний дараа арьс хэр гоё болох вэ?
Инфини лазер нь сунаж томорсон нүхжилт, батганы сорви арилгахад үр дүнтэй. Энэхүү үйлчилгээ нь өндөр давтамжтай, нарийн зүүг хослуулан арьсны давхаргыг өдөөж, арьсны гүнд болон гадаргууг сэргээж тольгор болгох процедур юм. Нэг удаагийн эмчилгээний дараа ч нүхжилт багасч байгааг та мэдрэх болно.
Инфини нүхжилт арилгах процедур нь арьсыг толигор болгож, нимгэн үрчлээ тэнийлгэх үр дүнтэй. Манай эмнэлэгт лазер эмчилгээ хийлгэсэн хүмүүс тослог ихтэй хамар, хацрын нүхжилт эрс багассан хэмээн үр дүнгээ бидэнтэй хуваалцдаг.
Инфини лазер эмчилгээг 4 долоо хонгийн давтамжтай 3-5 удаа курс эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна. Процедурын дараа 2-3 хоногийн турш арьсны бага зэрэг улайлт үүсэн, нимгэн гуужих ч аажмаар алга болдог.