Арьс татах мэс засал аль эмнэлэгт хийлгэх вэ?

 



Үрчлээ арилгах мэс засал нь арьсны онцлог болон үрчлээний гүний байдлаас хамаарч мэс заслын арга өөрчлөгдөх тохиолдол бий. Өөрийн арьс мэт өө сэвгүй мэс засал хийлгэх нь эмчийн ур чадвартай зайлшгүй холбоотой юм.


Олон жилийн туршлагатай, мэргэжлийн эмчтэй эмнэлгийг сонгоорой.

Таны мэс заслыг хийх гэж буй эмч, мэргэжлийн эмч эсэхийг эхлээд сайтар судлаж үзэх хэрэгтэй. Гоо сайхны мэс заслын мэргэжлийн эмч гэдэг нь тухайн салбарын тусгай боловсролыг эзэмшиж, бүрэн бэлтгэгдсэн нарийн туршлагатай хүнийг хэлдэг. Мэс заслын дараах үр дүн, шинж тэмдэгийг урьдчилан нарийн тооцоолж аюулгүйгээр мэс засал хийдэг тул мэргэжлийн бас олон жилийн туршлагатай эмчийг сонгохыг санал болгож байна.





Мэс заслын өмнө эмч өөрийн биеэр танд зөвлөгөө өгч байна уу?

Мэс заслын өмнө эмчээс өөрийн биеээр зөвлөгөө авах нь хамгийн чухал байдаг. Мэс засал хийгдэх хэсгийг өөрийн биеэр харж, барьж үзэж байж мэс заслын дараах үр дүнг тооцоолох боломжтой учраас. Энэ бол эмч болон үйлчлүүлэгчийн хоорондын итгэлцэл, сэтгэл ханамжтай шууд хамааралтай чухал хүчин зүйл юм.





Мэс заслын дараах үйлчилгээ нь сайн эмнэлэг үү?


Мэс заслын өмнө болон дараа анхаарах зүйлсийн талаар маш сайн зөвлөгөө өгч анхаардаг эмнэлгийг сонгоорой. Мөн мэс засал хийлгээд хугацаа өнгөрлөө гээд нүүрээ буруулах биш яг л анхных шигээ зөвлөгөө өгдөг тийм эмнэлэг байх нь чухал. Мэс заслын дараа үйлчлүүлэгчид гоё болно гэсэн өндөр хүлээлт болон нөгөө талаараа мэс заслын талаарх айдаснаасаа болж маш ойр ойрхон холбогддог. Тиймээс үйлчлүүлэгчтэйгээ их ойр байдаг эмнэлэгийг сонгох нь танд ч сэтгэл амар байх болно.




Popular posts from this blog

Утсан давхраа

Давхраа хийлгэсний дараа хавдар хурдан буулгах арга

Давхраа оюулсны дараа хэзээнээс эхэлж линз зүүж болох вэ?