Шинэчлэгдсэн Vro Advence аппаратыг оруулж ирлээ
Та V-ro аппаратаар үйлчлүүлж үзсэн үү? Маш удаан хугацааны турш V-ro аппарат манай эмнэлгийн нэртэй аппарат үйлчилгээ байсаар ирсэн билээ. Үр дүн, үнэ, өвдөлт зэргээр харьцуулахад бусад чангалах аппаратуудаас хамгийн тэргүүн нь байсан юм.
Харин сүүлийн үед энэхүү аппаратны шинэчлэгдсэн хувилбар гарч ирсэн бөгөөд бид тэр дор нь эмнэлэгтээ оруулж ирэн үйлчилж эхэллээ. Хурдацтай шинэчлэл биш гэж үү?
V-ro Advance-ын үр дүн үнэхээр гайхалтай юм. Зөвхөн 1удаагийн үйлчилгээ хийлгэсэн ажилчдын маань сэтгэл ханамж бодож байсанаас маш өндөр байсан. 2, 3 долоо хоног, удах тусам үр дүн нь гайхалтай аппарат юм гэдгийг мэдэрсэн гэцгээж байсан.
Унжсан эрүүний хэлбэрийг гаргаж өргөхөд V-ro аппарат үнэхээр үр дүнтэй байсан. Харин шинээр нэвтрүүлсэн V-ro Advance аппарат нь арьсыг чангалж уяан хатан чанарыг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг юм. HiFu-тай хамт цогцлогдсон RF өндөр давтамжийн радио долгион нь арьсны гүнд нөлөөлсөнөөр урьд урьдынхаас илүү чанартай чангалах үр дүнг бий болгодог байна. Мөн V-ro аппаратыг бодвол өвдөлт ч хүртэл бага юм. Үйлчилгээний дараа арьсан дээр шарх үүсэх нь бага юм.
Үүнээс гадна бас нэг том давуу тал бий. Чангалах аппаратаас гадна RF зүүн тарилга хамт хийгдэх боломжтой юм. Тиймээс чангалахаас гадна нүхжилт багасгах боломжтой юм. Манай эмнэлэг удахгүй чангалах болон нүхжилтийн үйлчилгээг та бүхэндээ нээх болно.
Солонгосд оршин сууж буй үйлчлүүлэгчид төдийгүй гадаадаас түр хугацаагаар ирсэн үйлчлүүлэгчид ч хийлгэхэд үр дүнтэй үйлчилгээ учир бид эргэлзээгүй энэхүү аппаратыг нэвтрүүлсэн юм. Илүү үр дүнтэй шинэчлэгдсэн чангалах болон нүхжилтийн V-ro Advance аппаратыг та бүхэндээ санал болгож байна.